Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2010 › Нийгмийн Даатгалын Сангийн 2011 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Сангийн 2011 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангийн 2011 Оны Төсвийн Тухай

2010-11-25, Улаанбаатар10-h-18

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.4 Нийгмийн даатгалын тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай², Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай³, Нийгмийн даатгалын тухай хууль⁴, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

168,202.8

2

Ажиллагсдаас төлөх шимтгэл

212,503.8

3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

76,243.0

4

Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл

15.0

5

Төр даатгалыг нь хариуцах иргэдийн Хүний хөгжил сангийн төсвөөс төлөх шимтгэл

10,906.1

6

Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл

5,300.0

7

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

11,203.0

8

Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл

2,420.1

9

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл

1,400.0

10

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

786.7

11

Бусад орлого

11,861.2

Нийт орлого

500,841.6

4 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Тэтгэврийн даатгалын сан

451,114.4

2

Тэтгэмжийн даатгалын сан

28,827.5

3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

20,530.9

4

Ажилгүйдлийн даатгалын сан

9,557.3

5

Эрүүл мэндийн даатгалын сан

94,049.1

6

Ажиллагааны зардал

12,160.7

7

Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж

2,445.9

7.1

Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, 13.5*16.5м /Сэлэнгэ, Мандал сум/

292.1

7.2

Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, орон сууцны 3 өрөөг худалдан авна. /Сэлэнгэ, Сайхан сум/

30.0

7.3

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16*21м /УБ, БЗД/

89.0

7.4

Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, /Увс/

8.0

7.5

Их засвар /Архангай/

1.1

7.6

Их засвар /Булган/

57.5

7.7

Их засвар /Дорноговь/

45.0

7.8

Их засвар /Дорнод/

22.1

7.9

Их засвар /Өмнөговь/

71.3

7.10

Их засвар /Сүхбаатар/

6.6

7.11

Их засвар /УБ, Багануур дүүрэг/

9.0

7.12

Их засвар /Нийгмийн даатгалын ерөнхий газар/

104.4

7.13

Их засвар /Завхан, Тосонцэнгэл/

15.1

7.14

Их засвар /УБ, Баянгол дүүрэг/

15.0

7.15

Тоног төхөөрөмж

1,679.7

Нийт зарлага

618,685.8

5 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 30,000.0 сая төгрөгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулахыг зөвшөөрсүгэй.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.