Монгол Улсын хууль
Хүний Хөгжил Сангийн 2011 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2011 Оны Төсвийн Тухай
2010-11-25, Улаанбаатар10-h-19
Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн. 2 Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3 Хүний хөгжил сангийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай², Хүний хөгжил сангийн тухай хууль³, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 44,000.0 сая төгрөг.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 253,841.5 сая төгрөг.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 490,896.4 сая төгрөг.
Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг.
2011 оны төсвийн жилд Хүний хөгжил сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 16,206.1 сая төгрөг.
Бэлэн мөнгө 721,450.0 сая төгрөг.
Оюутны сургалтын төлбөрт 70,765.5 сая төгрөг.
Орон сууц худалдаж авсны төлбөрт 20,000.0 сая төгрөг
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.