Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2011 › Компанийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Компанийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Компанийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2011-10-06, Улаанбаатар11-h-17

1 дугаар зүйл.

2011оны 10 дугаар сарын 06-ны өдөр баталсан Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ мөн хуульд нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.

Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөх хүртэлх хугацаанд компанийн дүрэм нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд заасан хэм хэмжээнд харшлаагүй хэсгээрээ хүчин төгөлдөр байна.

3 дугаар зүйл.Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн хэм хэмжээнд өөрийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг мөн хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй.

—

4 дугаар зүйл.Компани нь Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн дүрэмдээ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг, эсхүл компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд хураамж төлөхгүй.

—

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.