Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2011 › Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Цэргийн Алба Хаагчийн Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2011-10-27, Улаанбаатар11-h-22

1 дугаар зүйл.

2010 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр шинэчлэн тогтоосугай.

2 дугаар зүйл.

2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсны улмаас түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоогоогүй бол уг тэтгэврийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тогтоосугай.

3 дугаар зүйл.

2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн эрх үүсээгүй шалтгаанаар тэтгэвэр тогтоолгоогүй, нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгосон цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасны хугацаанд төлөгдвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох эрх тухайн иргэнд үүсэх бол тэтгэврийг тогтоон, олгосугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.