Монгол Улсын хууль
Улсын Тэмдэгтийн Хураамжаас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжаас Чөлөөлөх Тухай
2011-10-28, Улаанбаатар11-h-23
Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу “Иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлыг хангах”, “Иргэний цахим үнэмлэхийг үе шаттайгаар олгох” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын иргэнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасан тэмдэгтийн хураамжаас нэг удаа чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.