Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2011 › Нийгмийн Даатгалын Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

2011-11-30, Улаанбаатар11-h-26

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын тухай хууль

Нийгмийн даатгалын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

245,793.5

2

Ажиллагсдаас төлөх шимтгэл

312,098.9

3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

116,490.6

4

Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл

6.2

5

Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл

12,151.5

6

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

13,800.0

7

Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл

2,127.0

8

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл

1,500.0

9

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

756.7

10

Бусад орлого

15,488.9

Нийт орлого

720,213.3

4 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай: “

д/д

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Тэтгэврийн даатгалын сан

711,044.6

2

Тэтгэмжийн даатгалын сан

40,445.0

3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

27,939.2

4

Ажилгүйдлийн даатгалын сан

10,149.8

5

Эрүүл мэндийн даатгалын сан

131,760.9

6

Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр

54.1

7

Үйл ажиллагааны зардал

16,985.2

8

Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж

3,814.3

Нийт зарлага

942,193.0

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйл.

”Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 210.0 тэрбум төгрөгөөр баталсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.