Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2011 › Хүний Хөгжил Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Хүний Хөгжил Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Хүний Хөгжил Сангийн 2012 Оны Төсвийн Тухай

2011-11-30, Улаанбаатар11-h-27

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Хүний хөгжил сангийн тухай хууль

Хүний хөгжил сангийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЭХ ҮҮСВЭР, САНГААС ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГӨ, ЭРСДЭЛИЙН НӨӨЦ ХӨРӨНГӨ
3 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай:

3.1.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 110,000.0 сая төгрөг;

3.2.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого 339,508.1 сая төгрөг;

3.3.

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.4-т заасан эх үүсвэр 79,990.6 сая төгрөг;

3.4.

Эрсдэлийн нөөц хөрөнгө 0.0 төгрөг.

4 дугаар зүйл.

Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2012 оны төсвийн жилд санхүүжүүлэх хишиг, хувийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

4.1.

эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 12,151.5 сая төгрөг;

4.2.

бэлэн мөнгө 751,284.8 сая төгрөг;

4.3.

оюутны сургалтын төлбөрт 83,633.2 сая төгрөг.

4.4.

хүүгийн төлбөрт 18,977.3 сая төгрөг.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.