Монгол Улсын хууль
Хүний Хөгжил Сангийн 2013 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2013 Оны Төсвийн Тухай
2012-11-08, Улаанбаатар12-h-35
Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай
Төсвийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухайТөсвийн тогтвортой байдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн .
, Хүний хөгжил сангийн тухай хуульХүний хөгжил сангийн тухай хууль-“Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Хүний хөгжил сангийн төсөвт 2013 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 397,580.8 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн /сая.төгрөгөөр/
1
Сангийн сайд
329,275.2
1.1.Татварын ерөнхий газар
329,275.2
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн
3.2.2-т заасан орлого
329,275.2
2
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд
68,305.6
2.1..Төрийн өмчийн хороо
68,305.6
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн
3.2.1-д заасан орлого
68,305.6
Хүний хөгжил сангийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 282,799.5 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
274,151.5
1.1.Төр хариуцан төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэл
12,151.5
1.2.Иргэдэд олгох бэлэн мөнгө
262,000.0
2
Сангийн сайд
179,145.0
2.1.Засгийн газрын бондын хүүгийн төлбөр
8,648.0
2.2.Урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөрт
62,397.0
2.3.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт
108,100.0
2.4.Эрсдэлийн нөөц хөрөнгө
0.0
Хүний хөгжил санд 2013 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.