Монгол Улсын хууль
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрТатварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2012-12-27, Улаанбаатар12-h-41
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө эрх олгогдсон бөгөөд эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг үлдэж байгаа хугацаагаар нь сунган, үнэмлэх олгоно.
—
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдан, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуулийн этгээдийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл авна.
Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан дүрмийн өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл аваагүй хуулийн этгээдийг татан буулгах асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэхэмжлэлээр шүүх шийдвэрлэнэ.
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг энэ хуульд нийцүүлэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтөө 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Энэ хуулийг Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.