Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2012 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2012-02-16, Улаанбаатар12-h-06

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлэхтэй холбогдуулан импортоор оруулж байгаа сонгогчийн мэдээллийн санг бүрдүүлж сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах зориулалттай харилцан уялдаа бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.