Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2012-02-16, Улаанбаатар12-h-07
Монгол Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлэхтэй холбогдуулан импортоор оруулж байгаа сонгогчийн мэдээллийн санг бүрдүүлж сонгогчийн хувийн мэдээлэлтэй тулган нягтлах, сонгогчдын саналыг авах, авсан саналыг тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг автоматжуулах зориулалттай харилцан уялдаа бүхий цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.