Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2012 › Засгийн Газрын Бүтцийн Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Бүтцийн Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Бүтцийн Тухай

2012-08-16, Улаанбаатар12-h-28

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; 2/Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам; Чиглэлийн 5/Батлан хамгаалах яам; 6/Боловсрол, шинжлэх ухааны яам; 7/Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам; 8/Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 9/Уул уурхай, эрчим хүчний яам; 10/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Эрүүл мэндийн яам.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.