Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2012 › Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

2012-08-16, Улаанбаатар12-h-29

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай: 1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, эрчим хүчний сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайд. 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайд;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.