Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2013 › Нийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Сангийн 2014 Оны Төсвийн Тухай

2013-11-15, Улаанбаатар13-h-26

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

1Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

2Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

2, Нийгмийн даатгалын тухай хууль

3Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2014 оны төсвийн жилд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

1,249,639.2

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

507,742.7

1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл

529,837.8

1.3. Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

151,644.6

1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын

шимтгэл

2.4

1.5.Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл

мэндийн даатгалын шимтгэл

12,033.2

1.6.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

22,769.8

1.7.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн

төлөх шимтгэл

3,000.0

1.8.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа

иргэдийн төлөх шимтгэл

1,400.0

1.9.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон

даатгуулагчийн төлөх шимтгэл

1,101.7

1.10.Бусад орлого

20,107.0

2.

Сангийн сайд

320,131.3

2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг

320,131.3

НИЙТ ОРЛОГО

1,569,770.5

"4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

1.1 Тэтгэврийн даатгалын сан

973,867.3

1.2 Тэтгэмжийн даатгалын сан

73,255.5

1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний даатгалын сан

31,571.4

1.4 Ажилгүйдлийн даатгалын сан

16,907.5

1.5 Эрүүл мэндийн даатгалын сан

181,196.6

1.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны

төлбөр

118.9

1.7 Үйл ажиллагааны урсгал зардал

19,965.2

1.8 Хөрөнгийн зардал

13,429.3

Нийт зарлага

1,310,311.8

5 дугаар зүйл.

“Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын урт /нэг жил болон түүнээс дээш/ хугацаат бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 200,000.0 сая төгрөгөөр баталсугай.

7 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.