Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2013 › Хаягжуулалтын Тухай

Монгол Улсын хууль

Хаягжуулалтын Тухай

Хүчин төгөлдөр

Хаягжуулалтын Тухай

2013-02-07, Улаанбаатар13-h-06

1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хууль тогтоомж
2.1.

Хаягжуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

, Хот байгуулалтын тухай

Хот байгуулалтын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

, Геодези, зураг зүйн тухай

Геодези, зураг зүйн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 11 дугаарт нийтлэгдсэн.

, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

, Авто замын тухай

Авто замын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад баримтлах зарчим
3.1.

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулахад дараах зарчим баримтална:

3.1.1.

байр зүйн зурагт суурилсан байх;

3.1.2.

засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт нийцсэн байх;

3.1.3.

хаяг давхардахгүй байх;

3.1.4.

хаяг үнэн зөв, энгийн, ойлгомжтой байх;

3.1.5.

кадастрын бүртгэлээр баталгаажсан байх;

3.1.6.

хаягжуулах ажил нэгдсэн арга зүйтэй байх;

3.1.7.

хаягийн талаарх мэдээлэл хүртээмжтэй, нээлттэй байх.

4 дугаар зүйл.Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулах
4.1.

Гудамж, зам, талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгоно.

4.2.

“Үл хөдлөх эд хөрөнгө” гэж Иргэний хуулийн

Иргэний хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг ойлгоно.

4.3.

Энэ хуулийн 4.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаяг нь дараах мэдээллээс бүрдэнэ:

4.3.1.

нийслэл, аймаг болон сумын төв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд гудамж /зам, талбай, хороолол, хотхон/-ийн нэр, дугаар, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл;

4.3.2.

энэ хуулийн 4.3.1-д зааснаас бусад газарт газар зүйн /газар, усны/ нэр, хашаа, барилга байгууламжийн нэр, эсхүл дугаар, хаалганы дугаар зэрэг мэдээлэл.

4.4.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь уг үл хөдлөх эд хөрөнгийн байршлын хаягийн өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгоны нэрийг тодотгосон бичвэртэй байна.

4.5.

Гудамж, зам, талбайг давхардахгүй байдлаар нэрлэж, дугаарлана.

4.6.

Хаягийн тэмдэглэгээний стандартыг газрын харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, стандартчиллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.

4.7.

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

4.8.

Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

4.9.

Засгийн газар хаягжуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

4.10.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гудамж талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээг авна.

5 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
5.1.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.