Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2013 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2013-06-07, Улаанбаатар13-h-14

1 дугаар зүйл.

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын жагсаалтыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.