Монгол Улсын хууль
Гэрч, Хохирогчийг Хамгаалах Тухай
Хүчин төгөлдөрГэрч, Хохирогчийг Хамгаалах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-h-18
Энэ хуулийн зорилт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход оршино.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараах үндсэн зарчмыг баримтална:
хүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
нууцлалыг хамгаалах;
шуурхай байх;
хамтран ажиллах.
Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа нь хамгаалалтад байгаа хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн эрүү шүүлт тулгах болон хүнлэг бус, хэрцгий хандах явдлаас ангид байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хязгаарлахгүй.
Хамгаалалтад байгаа хүн мэдээллээр хангагдах, мэдээлэл задрахаас хамгаалагдах, өмч болон ажлын байраа хадгалуулах эрхтэй.
Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
"гэрч, хохирогч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан гэрчийг;
"хамгаалалтын арга хэмжээ" гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд болон сэтгэл зүйг хамгаалах арга хэмжээг;
"эрх бүхий албан тушаалтан" гэж хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/.
“хүний эрх хамгаалагч” гэж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг.
Энэ хуулийн зохицуулалтад гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагч хамаарна.
Шаардлагатай гэж үзвэл гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээдийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулж болно.
Энэ хуулийн 5.2-т заасан гэрч, хохирогч, хүний эрх хамгаалагчийн хамаарал бүхий этгээд гэж тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг ойлгоно.
Гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл, баримт сэлт өгөх болон бусад байдлаар туслалцаа үзүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцоогүй хүн энэ хуульд хамаарагдаж болно.
Хамгаалалтын арга хэмжээ нь дараах төрөлтэй байна:
аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ;
сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ.
Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ нь дараах хэлбэртэй байна:
урьдчилан сануулах;
тодорхой үйлдлийг хязгаарлах;
биечилсэн хамгаалалт;
мэдээллийн нууцлалыг хангах;
нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах;
аюулгүй газарт түр байрлуулах;
нүүлгэн шилжүүлэх;
баримт бичгийг солих;
гадаад төрхийг өөрчлөх.
Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 7.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хамтатган хэрэглэж болох бөгөөд хамгаалалтад шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Энэ хуулийн 7.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сонгож хэрэглэнэ.
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдахаар заналхийлбэл тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.
Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээнд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид гэрч, хохирогчтой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.
Тодорхой үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авсан эрх бүхий албан тушаалтан хязгаарлах арга хэмжээ авахуулсан этгээдээр гарын үсэг зуруулж, түүнд хяналт тавина.
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечилсэн хамгаалалтад авна.
Энэ хуулийн 10.1-д заасан хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалт, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаагийн харуул хамгаалалтын бүсэд хэрэгжүүлж болно.
Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газар, өмчлөлд нь байгаа үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн талаарх мэдээлэлд өөрчлөлт оруулах, зохиомол нэр хэрэглэх, харилцах утасны дугаар болон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчлөх зэрэг арга хэмжээг эрх бүхий албан тушаалтан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
Эрх бүхий албан тушаалтан иргэний бүртгэлийн, автотээврийн болон бусад байгууллагын мэдээлэл, лавлагааны сангаас хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн болон хамаарал бүхий этгээдийн хувийн мэдээллийг задруулахыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаж болно.
Гэрч, хохирогчийн нууцалбал зохих мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд танилцуулж болно.
Гэрч, хохирогчийг Хувийн хамгаалалтын тухай хуулийн
Хувийн хамгаалалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.
12.1-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулж болно.Тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан насанд хүрсэн гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна.
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан стандартыг холбогдох байгууллагаар батлуулан мөрдөж ажиллана.
Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлнэ.
Гэрч, хохирогчийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэхэд түүний болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн ажил, сургууль, амьдрах орон байр болон шаардлагатай бусад асуудлыг хамтад нь шийдвэрлэж болно.
Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичгийг солино.
Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд дараах баримт бичгийн өөрчлөлт хамаарна:
иргэний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, гэрлэлтийн баталгаа, диплом болон бүх төрлийн зөвшөөрөл зэрэг албаны баримт бичиг;
эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цэргийн бүртгэл, эдгээртэй адилтгах нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой бусад баримт бичиг;
хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн гэрчилгээ;
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
шаардлагатай бусад баримт бичиг.
Гэрч, хохирогч овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх тохиолдолд урьд өмнө гүйцэтгээгүй байгаа үүргийнхээ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг Засгийн газар хариуцахгүй.
Солигдсон баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаалах бөгөөд баримт бичгийг солих нөхцөл байдал арилсан тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтийн дагуу солигдсон баримт бичгийг сэргээж, өөрчлөлт оруулах асуудлыг энэ хуулийн 21.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
Гэрч, хохирогчийнаюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчилж болно.
Гэрч, хохирогчийн гадаад төрхийг мэс заслын бус аргаар өөрчлөх /үс засалт, үс, нүдний өнгийг өөрчлөх гэх мэт/ хамгаалалтын арга хэмжээ авч болно.
Энэ хуулийн 16.1-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг насанд хүрээгүй гэрч, хохирогчид хэрэглэхгүй.
Энэ хуулийн 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх бол тухайн гэрч, хохирогчийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авна.
Энэ хуулийн 5.1-д заасан гэрч, хохирогчийг сэтгэл зүйн цочролд орохоос сэргийлэх, айдас түгшүүрт автуулахгүй байх зорилгоор сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ авна.
Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээнд дараах арга хэмжээ хамаарна:
гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах;
гэрч, хохирогчийн оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;
шаардлагатай бусад арга хэмжээ.
Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээтэй хамт хэрэгжүүлж болно.
Хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид дараах туслалцаа үзүүлж болно:
хууль зүйн туслалцаа;
сэтгэл зүйн туслалцаа;
эрүүл мэндийн туслалцаа.
нийгмийн бусад туслалцаа.
Гэрч, хохирогчид энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан туслалцаа болон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон бол эрүүл мэндийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ.
Эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Энэ хуулийн 18.1.1-д заасан хууль зүйн болон 18.1.2-т заасан сэтгэл зүйн туслалцааг энэ хуулийн 23.4-т заасан алба тус тус хариуцан хэрэгжүүлнэ.
Энэ хуулийн 18.1.4-т заасан туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Тайлбар: Энэ хуульд заасан “нийгмийн бусад туслалцаа” гэж хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амьдралын зайлшгүй хэрэгцээт хоол хүнс, хувцас, шаардлагатай бусад ахуйн хэрэгцээ болон насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахад чиглэсэн төрөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээг ойлгоно.
Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүснэ.
Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал байна.
Хамгаалалтын арга хэмжээг дараах үндэслэлээр цуцална:
хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал;
хамгаалалт хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтан, эсхүл түүний дээд шатны албан тушаалтны шийдвэр.
Энэ хуулийн 20.2.2-т заасан албан тушаалтан дараах үндэслэлээр хамгаалалтыг цуцлах шийдвэр гаргана:
гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нөхцөл байдал арилсан;
хамгаалуулагч нь хамгаалалтын шаардлага, арга хэмжээг санаатайгаар удаа дараа зөрчсөн.
хамгаалалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргахад энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлийг харгалзан үзнэ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн бичгээр гаргасан санал, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналын дагуу хамгаалалтын арга хэмжээг авахад гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн саналыг авсан байна.
Эрх бүхий албан тушаалтан гэрч, хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх баримтыг үндэслэн энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлд дүн шинжилгээ хийх замаар хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг нэн даруй гаргана.
Дараах албан тушаалтан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана:
энэ хуулийн 16.2, 17.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл түүний өмгөөлөгчийн хүсэлтээр мөрдөгч;
энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 17.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн прокурор, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч;
энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч.
хүний эрх хамгаалагчийг хамгаалах асуудлаар Хүний эрх хамгаалагчийн хорооны хүсэлтээр мөрдөгч.
Энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан арга хэмжээ нь аюулгүй байдлын онцгой арга хэмжээ бөгөөд эдгээрийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалах хэргийн гэрч, хохирогчид тэдний аюулгүй байдлыг хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэглэн хамгаалж чадахгүй нөхцөлд хэрэглэнэ.
Энэ хуулийн 7.1.6-7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх явцад тухайн хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг өмнө ажиллаж байсантай ижил хэмжээний цалин хөлс бүхий ажлын байраар хангана. Хэрэв ийм боломжгүй бол өмнө авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх нөхөн олговрыг хамгаалалтад байх хугацаанд олгоно.
Энэ хуулийн 7.1.3-7.1.9-д заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Энэ хуулийн 10.2-т заасан бүсэд биечилсэн хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг батлахдаа холбогдох байгууллагын саналыг харгалзана.
Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээний талаар мэдсэн иргэн, албан тушаалтан бусдад энэхүү мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.
Энэ хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авах бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажиллагаа дууссаны дараа үргэлжлүүлж болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтална.
Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэ хуулийн 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 7.1.7, 7.1.8, 7.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээг авахдаа хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь хамгаалалтад авах гэрч, хохирогч, хамтран хэрэгжүүлэх байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэрээс хамаарч гэрээнд холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.
Хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан дараах нөхцөлийг харгалзан үзнэ:
гэрч, хохирогчийн аюулгүй байдалд учирч болох эрсдэл;
хамгаалалтад авснаар олон нийтэд учирч болох эрсдэл;
гэрч, хохирогчийн өгсөн, өгөхөөр зөвшөөрсөн мэдээлэл, нотлох баримтын ач холбогдол;
нөхцөл байдлын үнэлгээ, аюулын эрсдэлийн түвшин;
хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал;
хамгаалах арга хэмжээ хэрэглэх эсэхийг тодорхойлох сэтгэл зүйн сорилын үр дүн;
бусад нөхцөл.
Энэ хуулийн 23.4-т заасан сэтгэл зүйчийн баг нь шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилгоор энэ хуулийн 22.1.6-д заасан сэтгэл зүйн сорилыг авч, хамгаалалтын хэлбэрийг сонгох зөвлөмж гаргана.
Хамгаалалтын арга хэмжээг дараах байгууллагууд өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ:
цагдаагийн алба;
мөрдөх алба;
Тахарын алба;
Авлигатай тэмцэх газар;
Тагнуулын ерөнхий газар.
Энэ хуулийн 23.1-д заасан байгууллагууд нь тухайн байгууллагын даргын дэргэд гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай албатай байна.
Энэ хуулийн 23.2-т заасан хамгаалалтын тусгай алба нь гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах;
гэрч, хохирогчийг мэдээллээр хангах;
нүүлгэн шилжүүлэх, баримт бичиг солих, мэс заслын аргаар гадаад төрхийг өөрчлөх хамгаалалтын арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
шинээр ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах;
хууль зүйн туслалцаа болон нийгмийн бусад туслалцаа үзүүлэх;
шаардлагатай гэж үзвэл аюулгүй байдлын хамгаалалтын хэлбэрийг өөрчлөх, цуцлах тухай саналаа холбогдох албан тушаалтанд гаргах;
энэ хуулийн 5.3-т заасан гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээдийг хамгаалах, энэ хуульд заасан туслалцаа үзүүлэх;
хамгаалалтын үйл ажиллагааны нууцлалыг хангах;
хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэн хөтлөх;
шаардлагатай бусад.
Энэ хуулийн 23.2-т заасан тусгай албаны дэргэд мэргэжлийн хууль зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл зүйчийн баг ажиллана.
Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар энэ хуулийн 7.1.1-7.1.6-д заасан арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлнэ.
Хамгаалалтад байгаа гэрч, хохирогч энэ хуулийн 21.2-т заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийн талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо дээд шатны прокурор болон харьяалах шүүхэд гаргана.
Шүүх болон прокурор гомдлыг ажлын таван өдрийн дотор хянаж шийдвэрлэнэ.
Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
гэрч, хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлэх;
гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгах.
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрч, хохирогчийг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:
гэрч, хохирогчийг хамгаалах талаар гадаад улстай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах;
энэ хуулийн 25.1.1-д заасан хөтөлбөрийн дагуу гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх ажлыг уялдуулан зохицуулах.
Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хамгаалалтад байгаа болон хамгаалалтад байсан гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор Тахарын албыг дараах мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй:
яллагдагчид авсан, өөрчилсөн таслан сэргийлэх арга хэмжээний талаар;
өршөөсөн, уучилсан шийдвэрийн талаар;
сулласан, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон талаар;
ялтан хорих байгууллагаас түр болон бүрмөсөн чөлөөлөгдсөн талаар.
Шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гэрч, хохирогчтой харьцах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөгчийг чадвар сайжруулах сургалтад хамруулж, хохирогч, гэрчтэй харьцахад баримтлах журам боловсруулж, баталж мөрдүүлнэ.
Нутгийн өөрөө удирдах болон төрийн байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр энэ хуулийн 23.2-т заасан байгууллага болон эрх бүхий бусад байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан болон уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтан хохирогч, гэрчийн хувийн байдлын тухай мэдээллийг задруулахыг хориглоно.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнд нь санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага, прокурор, шүүх, холбогдох бусад төрийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлж ажиллана.
Энэ хуулийн 25¹.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
гэрч, хохирогчийг хамгаалах салбар дундын ажлыг уялдуулан зохицуулах;
гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагад зөвлөмж өгөх;
гэрч, хохирогчийг хамгаалах байгууллага, албадын алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;
иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлах.
Гэмт хэргийн хохирогчид Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн
Засгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн.
10 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөр олгоно.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль тогтоомжийг зөрчсөн хүнд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.