Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2014-01-16, Улаанбаатар14-h-02
Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 /нэг зуун/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайг, 20.0 /хорин/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудайн үрийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.