Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2014 › Засгийн Газрын Бүтцийн Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Бүтцийн Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Бүтцийн Тухай

2014-12-04, Улаанбаатар14-h-20

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн 1/Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам; 2/Гадаад хэргийн яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам; Чиглэлийн 5/Аж үйлдвэрийн яам; 6/Барилга, хот байгуулалтын яам; 7/Батлан хамгаалах яам; 8/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; 9/Зам, тээврийн яам; 10/Уул уурхайн яам; 11/Хөдөлмөрийн яам; 12/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 13/Хүнс, хөдөө аж ахуйн яам; 14/Эрүүл мэнд, спортын яам; 15/Эрчим хүчний яам.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.