Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2014 › Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

2014-12-04, Улаанбаатар14-h-21

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг доор дурдсанаар тогтоосугай: 1/Монгол Улсын Ерөнхий сайд; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд; 3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд; 6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд; 7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд; 8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайд; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд; 10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд; 11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд; 13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд; 14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд; 15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд; 16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд; 17/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайд; 18/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд; 19/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.