Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2014 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2014-01-24, Улаанбаатар14-h-03

1 дугаар зүйл.

“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.