Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2014-01-24, Улаанбаатар14-h-04
“ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8МО турбинаар өргөтгөх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.