Монгол Улсын хууль
Ашигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2014-07-01, Улаанбаатар14-h-15
2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө.
Энэ хуулийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.