Монгол Улсын хууль
Хүний Хөгжил Сангийн 2016 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрХүний Хөгжил Сангийн 2016 Оны Төсвийн Тухай
2015-11-13, Улаанбаатар15-h-36
Энэ хуулийн зорилт нь Хүний хөгжил санд 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, тус сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээ, эрсдэлийн нөөц хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалтыг тогтоох, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Хүний хөгжил сангийн тухай хуульХүний хөгжил сангийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2009 оны 45 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Хүний хөгжил сангийн төсөвт 2016 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 169,703.4 сая төгрөгөөр, төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Сангийн сайд
166,703.4
1.1.Гааль, татварын ерөнхий газар
93,535.1
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого
93,535.1
1.2.Татварын ерөнхий газар
72,469.6
1.2.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан орлого
72,469.6
1.3. Сангийн яам
698.8
1.3.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.3-т заасан орлого /хадгаламжийн хүүгийн орлого/
698.8
2
Монгол Улсын Ерөнхий сайд
3,000.0
2.1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
3,000.0
2.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого
3,000.0
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Сангийн сайд
267,654.9
1.1.Гааль, татварын ерөнхий газар
257,654.9
1.1.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.2-т заасан
орлого
257,654.9
1.2.Сангийн яам
10,000.0
1.2.1.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д
заасан орлого
10,000.0
Хүний хөгжил сангийн төсвөөс 2016 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 283,867.0 сая төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрхийг олгосугай:
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
223,200.0
1.1.Хүүхдийн мөнгө
223,200.0
2
Сангийн сайд
321,610.9
2.1.Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардал
45,835.8
2.2.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн хүүгийн зардал
14,831.1
2.3.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн төлбөр
27,260.2
2.4.Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөр
233,683.8
2.5.Эрсдэлийн нөөц хөрөнгө
0.0
Д/д
Төсвийн ерөнхийлөн захирагч
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
144,000.0
1.1.Хүүхдийн мөнгө
144,000.0
2
Сангийн сайд
381,739.3
2.1.Засгийн газрын бондын хүүгийн зардал
62,057.4
2.2.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө,
зээлийн хүүгийн зардал
15,022.0
2.3.Татварын орлогоос суутгаж төлөх урьдчилгаа мөнгө,
зээлийн үндсэн төлбөр
87,476.1
2.4.Засгийн газрын бондын үндсэн төлбөрт
217,183.8
2.5.Эрсдэлийн нөөц хөрөнгө
0.0
Хүний хөгжил санд 2016 оны төсвийн жилд хуримтлуулах мөнгөн хөрөнгийн хэмжээг 0.0 төгрөг байхаар баталсугай.
Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг доор дурдсанаар баталсугай:
шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 309,415.4 сая төгрөг хүртэл;
урьдчилгаа мөнгө, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт суутгагдсан улсын төсвийн орлогын дүнгээр улсын төсөвт өгөх өглөг үүсгэх хэмжээ 25,811.5 сая төгрөг хүртэл.
Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.