Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2015 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2015-01-29, Улаанбаатар15-h-02

1 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

2 дугаар зүйл.

2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн хувийн хэрэг, улсын бүртгэлтэй холбогдох бусад материал нь улсын бүртгэлийн мэдээллийн эх сурвалжийн бүрэлдэхүүн хэсэг болно.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.