Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2015 › Чөлөөт Бүсийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Чөлөөт Бүсийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Чөлөөт Бүсийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2015-02-12, Улаанбаатар15-h-06

1 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөхөөс өмнө байгуулагдсан чөлөөт бүсийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсанд тооцно.

2 дугаар зүйл.Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж эхэлснээр өмнө нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан чөлөөт бүсийн газар нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.

—

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.