Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2015-07-02, Улаанбаатар15-h-23
Үндэсний түүх, өв соёлыг баяжуулах, дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор импортоор оруулж байгаа Оросын Холбооны Улсын нэрт уран барималч Даш Намдаковын бүтээсэн “Чингис хаан” баримлыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.