Монгол Улсын хууль
Галт Зэвсгийн Албан Татварын Тухай
Хүчин төгөлдөрГалт Зэвсгийн Албан Татварын Тухай
2015-08-07, Улаанбаатар15-h-31
Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:
Монгол Улсын иргэн;
өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.
Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.
Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:
№
Галт зэвсгийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1
Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг
15 000
2
Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг
6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг
6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг
үрлэн сумтай галт зэвсэг
30 000
60 000
30 000
Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:
музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;
байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг.
Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:
өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;
галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;
албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.
Цагдаагийн байгууллага галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд гаргаж өгнө.
Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.
Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.