Монгол Улсын хууль
Ирээдүйн Тэтгэврийн Нөөц Сангийн Тухай
Хүчин төгөлдөрИрээдүйн Тэтгэврийн Нөөц Сангийн Тухай
2016-01-22, Улаанбаатар16-h-02
Энэ хуулийн зорилт нь тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор ирээдүйн тэтгэврийн нөөц сан байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн
, Төсвийн тухайТөсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн
, Төсвийн тогтвортой байдлын тухайТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн
, Засгийн газрын тусгай сангийн тухайЗасгийн газрын тусгай сангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 27 дугаарт нийтлэгдсэн
, Нийгмийн даатгалын тухайНийгмийн даатгалын тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн
, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухайТэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1999 оны 29 дугаарт нийтлэгдсэн
, Төв банк (Монголбанк)-ны тухайТөв банк /Монголбанк/-ны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн
, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухайХөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 20 дугаарт нийтлэгдсэн
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан” /цаашид “сан” гэх/ гэнэ.
Сангийн хөрөнгө, орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас;
орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкинд олгосон зээлийн шаардах эрх;
ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны үндсэн төлбөр;
ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн орлого;
ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар банкинд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр;
ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдсаны орлого;
ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалсан зээлийн эх үүсвэр;
улсын төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгө;
гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл, тусламж;
хуульд заасан бусад эх үүсвэр.
Сангийн мөнгөн орлогыг Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.
Сангийн хөрөнгийн удирдлагыг дараах зарчимд нийцүүлэн хэрэгжүүлнэ:
макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой харшлахгүй байх;
хараат бус байх;
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх бодлоготой нийцсэн байх.
Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр Монголбанк хэрэгжүүлнэ.
Энэ хуулийн 3.2.4-т зааснаас бусад эх үүсвэрээр зөвхөн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг худалдан авах буюу энэ зорилгоор банкинд урьдчилгаа санхүүжилт олгож болно.
Ипотекийн зээлийн болон санхүүжилтийн ерөнхий журмыг Засгийн газар батална.
Сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 3.2.4-т заасан орлогоос санхүүжүүлэх;
энэ хуулийн 3.2.7-д заасан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх;
ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны бүртгэл, төлбөр тооцоотой холбоотой шимтгэл, хураамж төлөх.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг сангийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
Энэ хуулийн 6.2-т заасан зориулалтаар сангийн хөрөнгөөс 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй.
Энэ хуулийн 6.1.1-д заасан хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газар батална.
Улсын Их Хурал сангийн төсвийг дараах үзүүлэлтээр батална:
санд төвлөрүүлэх орлогыг эх үүсвэрийнх нь төрлөөр;
сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалтаар;
санд авч ашиглах зээл, хөрөнгийн эх үүсвэрийг хуульд заасан төрлөөр;
сангаас энэ хуулийн 5.1-д заасны дагуу хийх хөрөнгө оруулалтын хэмжээ;
Төсвийн тухай хуульд заасан бусад.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу улсын төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.
Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.