Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2016-02-05, Улаанбаатар16-h-18
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ 11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Гаалийн албан татвараас чөлөөлөх суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.