Монгол Улсын хууль
Онцгой Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2016-02-05, Улаанбаатар16-h-20
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ 11/-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлсүгэй.
Онцгой албан татвараас чөлөөлөх суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашины тоо хэмжээ, төрөл, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.