Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2017 › Нийгмийн Даатгалын Сангийн 2018 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Сангийн 2018 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангийн 2018 Оны Төсвийн Тухай

2017-11-14, Улаанбаатар17-h-36

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын тухай хууль

Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1,301,409.7

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

527,619.3

1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл

499,862.9

1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

142,399.1

1.4.Цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэл

54.1

1.5.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

66,870.7

1.6.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж

байгаа иргэдийн төлөх шимтгэл

3,109.0

1.7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон

даатгуулагчийн төлөх шимтгэл

948.7

1.8 Бусад орлого

60,545.8

2

Сангийн сайд

609,817.7

2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг

609,817.7

Нийт орлого

1,911,227.4

4 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1.1.Тэтгэврийн даатгалын сан

1,619,589.1

1.2.Тэтгэмжийн даатгалын сан

102,426.0

1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний даатгалын сан

31,697.9

1.4.Ажилгүйдлийн даатгалын сан

35,433.0

1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр

84.1

1.6.Үйл ажиллагааны урсгал зардал

19,025.2

Нийт зарлага

1,808,255.2

5 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө