Монгол Улсын хууль
Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2018 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2018 Оны Төсвийн Тухай
2017-11-14, Улаанбаатар17-h-37
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульЭрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Эрүүл мэндийн даатгалын санд 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай.
Д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл
97,695.4
1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл
119,572.2
1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл
36,192.0
1.4.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь
хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын
шимтгэл
67,723.8
1.5.Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл
15,501.2
1.6.Бусад орлого
39,327.3
Нийт орлого
376,011.9
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Эрүүл мэндийн сайд
1.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад
олгох
214,507.9
1.2.Хувийн эмнэлэг, эмийн санд олгох
122,531.2
1.3.Үйл ажиллагааны урсгал зардал
4,017.9
1.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр
33.6
1.5.Бусад
240.0
Нийт зарлага
341,330.5
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.