Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2017 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2017-11-30, Улаанбаатар17-h-40

1 дугаар зүйл.

2017-2018 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэхэд шаардагдах малын тэжээл, өвс, 225.0 /хоёр зуун хорин таван/ мянга хүртэл тонн хүнсний улаан буудай, 10.0 /арван/ мянга хүртэл тонн үрийн улаан буудайг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх малын тэжээл, өвсний жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.