Монгол Улсын хууль
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-12-07, Улаанбаатар17-h-42
—
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.
Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.