Монгол Улсын хууль
Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-12-07, Улаанбаатар17-h-43
—
Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.
Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.