Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2017 › Цагдаагийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Цагдаагийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Цагдаагийн Албаны Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2017-02-09, Улаанбаатар17-h-08

1 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 86.2-т заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гүйцэтгэх ажилтан, замын хөдөлгөөний зохицуулагчид хамаарахгүй.

—

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно.

3 дугаар зүйл.

2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар цолтой ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан журмын дагуу цагдаагийн хурандаа цол олгоно.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.