Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2017 › Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үндэсний Их Баяр Наадмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2017-02-09, Улаанбаатар17-h-11

1 дугаар зүйл.

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнөх жилүүдийн улсын баяр наадмын үндэсний сурын харваанд оролцож, тухайн хуульд заасан цолны болзлыг хангасан харваачид цолыг нөхөн олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.