Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай, Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-04-14, Улаанбаатар17-h-14
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлнэ:
Тэтгэвэр тогтоолгох он
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан иргэний тэтгэвэр тогтоолгох нас
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох нас
эрэгтэй
эмэгтэй
эмэгтэй
2017
60 нас
55 нас
50 нас
2018
60 нас 6 сар
55 нас 6 сар
50 нас 6 сар
2019
61 нас
56 нас
51 нас
2020
61 нас 6 сар
56 нас 6 сар
51 нас 6 сар
2021
62 нас
57 нас
52 нас
2022
62 нас 6 сар
57 нас 6 сар
52 нас 6 сар
2023
63 нас
58 нас
53 нас
2024
63 нас 6 сар
58 нас 6 сар
53 нас 6 сар
2025
64 нас
59 нас
54 нас
2026
64 нас 6 сар
59 нас 6 сар
54 нас 6 сар
2027
65 нас
60 нас
55 нас
2028
-
60 нас 6 сар
-
2029
-
61 нас
-
2030
-
61 нас 6 сар
-
2031
-
62 нас
-
2032
-
62 нас 6 сар
-
2033
-
63 нас
-
2034
-
63 нас 6 сар
-
2035
-
64 нас
-
2036
-
64 нас 6 сар
-
2037
-
65 нас
-
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр 60 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2034 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.