Монгол Улсын хууль
Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЗөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-05-18, Улаанбаатар17-h-28
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно.
Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.