Монгол Улсын хууль
Онцгой Албан Татварын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2017-06-08, Улаанбаатар17-h-23
Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.