Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2017 › Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Сонгогдсон Гэж Үзэж Бүрэн Эрхийг Нь Хүлээн Зөвшөөрөх Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Сонгогдсон Гэж Үзэж Бүрэн Эрхийг Нь Хүлээн Зөвшөөрөх Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Сонгогдсон Гэж Үзэж Бүрэн Эрхийг Нь Хүлээн Зөвшөөрөх Тухай

2017-07-10, Улаанбаатар17-h-33

1 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсүгэй.