Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2018-01-12, Улаанбаатар18-h-01
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.