Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2018-01-12, Улаанбаатар18-h-02
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.
Гаалийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.
Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.