Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2018-05-10, Улаанбаатар18-h-08
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын жагсаалт болон импортоор оруулж байгаа барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.