Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2018 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2018-05-10, Улаанбаатар18-h-10

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.