Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2018 › Шүүх Байгуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Шүүх Байгуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Шүүх Байгуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2018-06-21, Улаанбаатар18-h-13

1 дугаар зүйл.

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болмогц анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргааныг дээрх хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.