Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2019 › Онцгой Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Онцгой Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2019-10-18, Улаанбаатар19-h-18

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.