Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангийн 2020 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2020 Оны Төсвийн Тухай
2019-11-13, Улаанбаатар19-h-20
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль
Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.
, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульТөсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
Энэ зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “2020 онд нэмэгдэх хувь, хэмжээний нэмэгдлээс төвлөрөхөөр тооцоологдсон 174.2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг” хүлээн авсан
Д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
1,811,158.7
1.1
Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл
467,463.3
1.2
Ажиллагчдаас төлөх шимтгэл
517,638.4
1.3
Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл
246,658.3
1.4
Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл
18,923.1
1.5
Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл
122.5
1.6
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
105,522.4
1.7
Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл
3,059.5
1.8
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,038.5
1.9
Бусад орлого
50,315.1
1.10
Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг
399,417.6
2
Эрүүл мэндийн сайд
1,100.0
2.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох шилжүүлэг
1,100.0
Нийт орлого
1,812,258.7
Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д
Зарлагын төрөл
Дүн
/сая төгрөгөөр/
1
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
2,494,043.3
1.1
Тэтгэврийн даатгалын сан
2,172,968.7
1.2
Тэтгэмжийн даатгалын сан
143,758.6
1.3
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
35,042.1
1.4
Ажилгүйдлийн даатгалын сан
115,064.9
1.5
Үйл ажиллагааны урсгал зардал
27,209.0
Нийт зарлага
2,494,043.3
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.