Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2019 › Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2020 Оны Төсвийн Тухай

Монгол Улсын хууль

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2020 Оны Төсвийн Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүл Мэндийн Даатгалын Сангийн 2020 Оны Төсвийн Тухай

2019-11-13, Улаанбаатар19-h-21

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж
2.1.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль

Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.

, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

, Нийгмийн даатгалын тухай хууль

Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2020 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

506,538.3

1.1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

133,598.5

1.2

Ажиллагчдаас төлөх шимтгэл

158,202.3

1.3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

53,548.7

1.4

Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл

84,128.5

1.5

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

19,425.8

1.6

Бусад орлого

57,634.6

Нийт орлого

506,538.3

4 дугаар зүйл.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

494,538.3

1.1

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох:

319,982.6

1.1.1

Улсын төсөв

246,345.9

1.1.2

Аж ахуйн тооцоот

42,629.4

1.1.3

Сум, тосгоны эрүүл мэндийн төв

8,707.3

1.1.4

Ковид-19, улирлын томуугийн вакцин

22,300.0

1.2

Хувийн эмнэлэгт олгох

130,548.5

1.3

Эмийн санд олгох

37,228.8

1.4

Үйл ажиллагааны урсгал зардал

5,438.4

1.5

Нийгмийн даатгалын байгууллагад олгох

1,100.0

1.6

Бусад

240.0

Нийт зарлага

494,538.3

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.